Манай эрхэм зорилго:

Манай эрхэм зорилго:

Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.

Sunday, May 15, 2011

Түүхэн товчоо 2005 он

2005
o 2005 оноос тэнхэмийн туслах ажилтнаар Д.Хүрэлтуяа ажиллаж эхлэв.
o 2005 оноос Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ахмад сайн дурын ажилтан Ода Ацуми ирж хоёр жилийн хугацаатай ажиллав.
o Ази Номхон Далайн Орнуудын Нийгмийн Ажлын Сургуулидын Холбооны 18 дугаар хуралд багш Н.Оюут-Эрдэнэ, Ч.Байгалмаа нар оролцон “Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ” сэдвээр илтгэл тавив.
o Японы Нийгмийн ажлын коллеж дээр зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн Орнуудын нийгмийн ажлын олон улсын хуралд багш Х.Өлзийтунгалаг, О.Нямгэрэл нар оролцон “Монголын ахмад настанд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ” сэдвээр илтгэл тавив.
o НХСХХ, БСШУЯ-тай хамтран “Нийгмийн ажлын дээд боловсролын стандарт” - ыг боловсруулах асуудлаар семинар зохион байгуулав.
o Японы Нийгмийн Халамжийн Сургууль, Осакагийн Их Сургууль, Монголын Хүүхдийн Эрхийн Төв, ХИС-тай хамтран “ Монголын хараа хяналтгүй хүүхдүүд, тэдний гэр бүлийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг хийн, үндэсний түвшинд хэлэлцүүлэв.
o Соросын Сангийн Нийгмийн ажлын багш нарын дэмжих хөтөлбөрт багш Х.Өлзийтунгалаг хамрагдан АНУ-ын Вашингтоны их сургуулийн Нийгмийн ажлын сургуульд мэргэжил дээшлүүлж байна.

No comments:

Post a Comment