Манай эрхэм зорилго:

Манай эрхэм зорилго:

Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.

Sunday, May 15, 2011

Түүхэн товчоо 2000 он

2000

o 2000 оны нэгдүгээр сард НАТ-ийн багш Х.Өлзийтунгалаг, Н.Нямдорж, Н.Оюут-Эрдэнэ, Т.Тунгалаг, М.Нямдорж, Т. Цэндсүрэн, академич Д.Төмөртогоо нар Их Британий Шотланд улсын Дандигийн их сургууль, Японы Нийгмийн ажлын сургуульд мэргэжил дээшлүүлэв.
o 2000 оны хоёрдугаар сард НАТ –ийн сургалт үйл ажиллагааны танилцуулгыг Монгол телевизийн Үдшийн хэмнэл студийн “Нэвтрэх шугам” нэвтрүүлгээр сурвалжлан олон нийтэд хүргүүлэв.
o 2000 оны гуравдугаар сард Энэтхэгийн ТА ТА их сургуулийн багш Тежасвини Адхикари урьж “Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил” сургалт семинарыг зохион байгуулав.
o 2000 оны гуравдугаар сард Монгол телевизийн Үдшийн хэмнэлийн Нэвтрэх шугам нэвтрүүлэгт сургуулийн нийгмийн ажилтны талаар ярилцлага хийлээ. Уг ярилцлагад А.Батхишиг, Д.Наранцэцг, Д.Сарантуул, Х.Өлзийтунгалаг нар оролцов.
o 2000 оны гуравдугаар сард Германы GTZ байгууллага, Нийслэлийн Хүүхэд Залуучууд Эмэгтэйчүүдийн Газрын хамтарсан хүүхдийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав.
o 2000 оны дөрөвдүгээр сард Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас зохион байгуулсан “Эврика” онол практикийн бага хуралд оюутан Б.Нямсүрэн, О.Нямгэрэл нар дэд тэргүүн болон тусгай шагналт байр эзлэв.
o 2000 оны дөрөвдүгээр сард БСШУЯ, ЭМНХЯ-ын хамтарсан 73/90 тоот тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлан соёрхов.
o 2000 оны зургадугаар сард АНУ - ын Пенсельваны их сургуулийн профессор Кэнвин Смит “ Бүлэг байгууллага, олон нийттэй ажиллах нийгмийн ажил ” сургалтыг багш, хөтөлбөрийн зөвлөл, оюутнуудад зохион байгуулав.
o 2000 оны наймдугаар сард Энэтхэгийн ТА ТА их сургуульд багш Х.Өлзийтунгалаг, Ч.Байгалмаа нар “Олон нийтийн хөгжил” сургалтанд хамрагдан мэргэжил дээшлүүлэв.
o 2000 онд багш Н.Оюут-Эрдэнэ Соросын сангийн нийгмийн ажлын магистрын хөтөлбөрт хамрагдав.
o 2000 онд Нийгмийн ажлын ёс зүйн өдөрлөгийг зохион байгуулав.

No comments:

Post a Comment