2001
o 2001 оны Нийгмийн ажлын бакалаврын 25 нийгмийн ажилтантай анхны төгсөлт хийв.
o 2001 онд Нийгмийн ажлын магистрын сургалтын төлөвлөгөөг боловсруулав.
o 2001 оны тавдугаар сард Нийгмийн ажлын цөм хичээлийн хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулав. Энэхүү ажилд БСШУЯ-ны мэргэжилтэн П.Батренчин, Ховдын МУИС багш О.Сэрээтэр, Дорнодын Багшийн коллежийн багш Л.Амаржаргал болон НАТ- ийн багш, оюутнууд оролцов.
o 2001 оны зургадугаар сард Нийгмийн ажлын тэнхэмд Пенсильваны их сургуульд нийгмийн ажлын магистраар суралцаж буй оюутан Ч.Тунгалаг Нийгмийн ажлын практик, Нийгмийн ажлын дадлага ажлын хатөлбөрийг ХИС – гийн дэмжлэгтэйгээр боловсруулав.
o 2001 оны наймдугаар сард Ховд аймаг дахь МУИС – ийн салбар сургууль, Дорнодын Багшийн Коллеж дээр Нийгмийн ажилтны анги нээхээр болж тус тэнхэмээс багш Х.Өлзийтунгалаг, Ч.Байгалмаа нар очиж ажиллав.
o 2001 оны есдүгээр сард нийгмийн ажилтны анхны төгсөгч Я.Жанар, С.Тунгалагтамир нар Ховд аймаг дахь МУИС-д, Б.Оюу - Эрдэнэ, Р.Отгонтуул нар нийгмийн ажлын багшаар томилогдон ажиллав.
o 2001 оны есдүгээр сард бүх ерөнхий боловсролын сургуулиудад сургуулийн нийгмийн ажилтан ажиллаж эхлэв.
o 2001 оны есдүгээр сард Английн Сайн Дурын Байгууллагын дэмжлэгтэйгээр Голландын нийгмийн ажилтан Викторина Франк ажиллаж эхлэв.
o 2001 оны есдүгээр сараас Нийгмийн ажлын тэнхэмийн анхны төгсөгч Б.Нямсүрэн, Т.Булганзаяа, О.Нямгэрэл нар багшààð ажиллаж эхлэв.
Манай эрхэм зорилго:
Манай эрхэм зорилго:
Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.
No comments:
Post a Comment