1999
o 1999 оноос НАССАТ нь Нийгмийн Ажлын Тэнхэм (НАТ) болов.
o 1999 оноос эрхлэгчээр Х.Өлзийтунгалаг, багшаар М.Нямдорж, Т.Цэндсүрэн нар ажиллаж эхлэв.
o 1999 оны нэгдүгээр сард Энэтхэгийн ТА ТА их сургууль, Бомбей хотын Нийгмийн ажлын коллеж, Дели хотын их сургуулийн Нийгийн ажлын тэнхэм, Жалаяа их сургуулийн Нийгмийн ажлын тэнхэм дээр НАССАТ-ийн багш нар, хөтөлбөрийн зөвлөлийнхний төлөөлөл нийгмийн ажлын сургалтын туршлага судлах айлчлал хийлээ.
o 1999 оны хоёрдугаар сард АХИС, Дорнод аймгийн Боловсрол Соёлын Төвтэй хамтран сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэх “Дорнод - Еаst” төслийн эхний сургалтыг эхлэв.
o 1999 оны гуравдугаар сард Нийгмийн ажлын ангийн оюутнууд АХИС, Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн арга хэмжээнд оролцон, хүнд нөхцөл дэх хүүхдүүдэд хичээл заав.
o 1999 оны дөрөвдүгээр сард нийгмийн ажлын анхны сурах бичиг болох О.Мягмар, Х.Өлзийтунгалаг, Б.Цэрэнлхам зохиогчтой “ Сургуулийн нийгмийн ажилтны гарын авлага ” ном хэвлэгдэн гарав.
o 1999 оны тавдугаар сард багш, оюутнууд Олон улсын Улаан загалмайн өдрийг тохиолдуулан УБИС-ийг хамарч үйл ажиллагаа зохион байгуулав.
o 1999 оны тавдугаар сард ХИС, НАССАТ, Хөтөлбөрийн зөвлөлийнхэн хамтран “ Нийгмийн бодлого ба нийгмийн ажил” сургалтыг аймаг, хотын бүх нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт зохион байгуулав.
o 1999 оны наймдугаар сард шинээр М.Нямдорж, Т.Цэндсүрэн нарыг авч ажиллуулав.
o 1999 оны наймдугаар сард Японы Жүншиний их сургуулийн доктор Ясуко Ичибангасе “Ахмад настантай ажиллах нийгмийн ажил” сэдвээр нээлттэй лекц уншив.
o 1999 оны 12 дугаар сард “Нийгмийн ажлын өдөрлөг” ийг зохион байгуулав. Уг өдөрлөгөөр НАССАТ-ийн үйл ажиллагааг сурталчлах, нийгмийн ажлыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх талаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Өдөрлөгийн хүндэт зочноор Английн элчин сайд Кей Күүмс, ХИС - гийн суурин төлөөлөгч Марк Лапорте нар уригдан оролцов.
Манай эрхэм зорилго:
Манай эрхэм зорилго:
Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.
No comments:
Post a Comment