2004
o 2004 оны хоёрдугаар сард Нийгмийн Хамгааллын Салбарын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр багш Т.Цэндсүрэн Австралийн Мелбурн их сургуульд Олон нийтийн хөгжил чиглэлээр мэргэжил дээшлүүлэв.
o 2004 онд НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Авсралийн нийгмийн ажилтан Каяа Таливарху дөрвөн сарын хугацаатай ажиллаж, тэнхэмийн багш нарт нийгмийн ажлын зөвөлгөө өгөх арга зүй сургалтыг зохион байгуулав.
o 2004 оны 11 дүгээр сард Азийн Хөгжлийн Банкны Боловсролын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Сургуулийн нийгмийн ажил ба Боловсролын Шинэчлэлийн Менежмент” улсын үндэсний зөвөлгөөнийг Сургуулийн Нийгмийн Ажилтны Оюуны Гэгээ Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.
o 2004 оны 10 дугаар сард Австрали улсын Аделайд хотноо болсон Нийгмийн Ажлын Олон улсын их хуралд багш Х.Өлзийтунгалаг, Н.Оюут - Эрдэнэ нар оролцон “ Монголын нийгмийн ажлын боловсролын тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавив.
o 2004 онд НХХЯ-тай хамтран “Улаанбаатар хотын халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг багш Х.Өлзийтунгалаг, О.Нямгэрэл нар гүйцэтгэв.
o 2004 онд Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик Хөтөлбөрийн хүрээнд доктор Максим Рябков ирж ажиллав.
Манай эрхэм зорилго:
Манай эрхэм зорилго:
Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.
No comments:
Post a Comment