Манай эрхэм зорилго:

Манай эрхэм зорилго:

Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.

Sunday, May 15, 2011

Түүхэн товчоо 1997

1997


o 1994 оноос эхлэн Английн Хүүхдийг Ивээх Сан Монголын Хүүхдийн Төлөө Төв хамтран хүүхдийн байгууллагын ажилтнуудын дунд шилжилтийн үеийн хүнд нөхцлийн хүүхэдтэй ажиллах талаар “ Хөгжлийн төвд хүүхэд” сургалтыг орон нутагт зохион байгуулах явцад Монгол оронд нийгмийн ажлыг хөгжүүлэх шинэхэн эрэлт, хэрэгцээ байгааг тодорхойлсон юм.

o 1996 онд Нийгмийн Хөгжлийн Төвийн Б.Энхбат, Р.Гантөмөр нар ахлан “Нөхцөл байдалд дүн шинжилгээ” хийв.

o 1997 оны нэгдүгээр сард. Улсын Багшийн Их Сургуулийн Сурган, сэтгэл судлалын (ССС) тэнхэмийн дэргэд Нийгмийн Ажилтны Сургалт Судалгаа Арга зүйн Төв (НАССАТ) байгуулагдав. Тус төвийн эрхлэгчээр доктор Ц.Нацагдолгор, ажилтнаар А.Амарсанаа, Х.Өлзийтунгалаг, Н.Нямдорж нарыг томилон ажиллуулав.

o 1997 оны нэгдүгээр сард “ Нийгмийн ажлын онол аргазүй ” олон улсын семинар болж, Монгол орон дахь нийгмийн ажлын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлов.

o 1997 оны нэгдүгээр сард НАССАТ-ийн дэргэд Хөтөлбөрийн зөвлөл байгуулагдав.

o 1997 оны тавдугаар сард ОХУ- ын Москва хотын Нийгмийн ажлын институт дээр Монголын Нийгмийн ажлын анхны 15 багш, профессорууд мэргэжил дээшлүүлэв.

o 1997 оны есдүгээр сард Нийгмийн ажилтан - Сэтгэлзүйч мэргэжлээр бакалавр зэргийн сургалтын төлөвлөгөөг батлуулж, 30 оюутантай анхны элсэлт хийв.

o 1997 оны аравдугаар сард нэг жилийн хугацаатай Их Британиий Нэгдсэн Вант Улсын нийгмийн ажлын зөвлөх Жанет Врайтыг урьж ажиллуулав.

o 1997 оны аравдугаар сард Монгол телевизийн “ТАТА ТУНГА” нэвтрүүлэгт НАССАТ, ССС- ын тэнхэмийн багш нар идвэхтэй оролцов.

o 1997 оны аравдугаар сард Нийгмийн салбарын байгууллагуудын ажилтныг мэргэшүүлэх сургалтыг 2 сарын хугацаатай зохион байгуулав.

o 1997 оны 11 дүгээр сард Ази Номхон Далайн Орнуудын Нийгмийн Ажлын Олон Улсын семинарт Ц.Нацагдолгор, А.Батхишиг, Жанет Врайт нар оролцон, “ Монголын нийгмийн ажлын өнөөгийн байдал ” сэдвээр илтгэл тавилаа.

o 1997 оны 12 дугаар сард Нийгмийн ажилтны ангийн оюутан залуучууд “ДОХ – ын эсрэг хамтдаа” өдөрлөгт амжилттай оролцон Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал хүртэв.

No comments:

Post a Comment