Манай эрхэм зорилго:

Манай эрхэм зорилго:

Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.

Sunday, May 15, 2011

Түүхэн товчоо 1998

1998

o 1998 онд НАССАТ - д Н. Оюут - Эрдэнэ, Т.Тунгалаг нар ажиллаж эхлэв.

o 1998 оны гуравдугаар сард “Дэлхийн Нийгмийн байдал ба шинэ зууны хандлага” семинарыг зохион байгуулж, АНУ –ын Пенсельваний Их Сургуулийн доктор, профессор Ричард Эстэсийг урьж хичээл заалгав.

o 1998 оны дөрөвдүгээр сард Нийгмийн ажлын анхны эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болж, багш оюутны 12 илтгэл хэлэлцэн, туршлагаа солилцов.

o 1998 оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн ТАТА их сургуулийн доктор Н.А. Гокарнийг урьж “Олон нийттэй ажиллах нийгмийн ажил” семинар, сургалтыг зохион байгуулав.

o 1998 оны есдүгээр сард “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хамгийн том номд гарын үсэг зурах ажлыг Улсын Багшийн Их Сургуулийн хэмжээнд зохион байгуулав. Энэхүү номд гарын үсэг зурснаар хүний эрхийн төлөө үйл ажиллагаанд нэгдэв.

o 1998 оны 10 дугаар сард Нийгмийн ажлын сургалтын аккредитачлалын асуудлаар АНУ –ын профессор Ричард Эстэс, НАССАТ- ын зөвлөх багш Жанет Врайт нар хичээл заав.

o Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийгмийн ажлын багш, оюутнууд бүтээлч ажил өрнүүлж ХИС –гийн Хот айл төслийн Улаан Сарнай төвийн хүүхдүүдэд 100 гаруй нлм бэлэглэв.

o 1998 оны 12 дугаар сард ХИС - -гийн Сургуулийн нийгмийн ажил төслийн хүрээнд “Сургуулийн нийгмийн ажлын хэрэгцээг судлах нь ” судалгааны ажилд хөтөлбөрийн зөвлөлийн гишүүн О.Мягмар, багш Х.Өлзийтунгалаг, Н.Нямдорж нар оролцов.

No comments:

Post a Comment