Манай эрхэм зорилго:

Манай эрхэм зорилго:

Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрчлөлт хийх өндөр ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх.

Thursday, May 26, 2011

Тэнхимийн танилцуулга

Эрхэм зорилго:
Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхан төлөө өөрчлөлт хийх өндөр
ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх

Манай тэнхэм нь
• Олон улсын Нийгмийн Ажлын Сургуулиудын Холбооны гишүүн
• Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик Хөтөлбөрийн түншлэгч тэнхэм

Нийгмийн ажлын тэнхэм нь Хүүхдийг Ивээх Сан / Англи/- гийн техникийн туслалцаатайгаар 1997 оны 1 сард байгуулагдсан.

Бидний зорилт:
• Нийгмийн ажлын мэргэжлийн бодлого, стандартад нийцсэн нийгмийн ажлын болосвролын агуулга, арга зүйг хөгжүүлэх
• Нийгмийн ажлын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжлийн олон нийттэй хамтран ажиллах
• Нийгмийн ажлын мэргэжлийг олон нийтэд түгээх, сурталчлах, олон улсын нийгмийн ажлын туршлагаас суралцан, мэргэжлийн олон нийтэд сургалт семинар, үндэсний зөвөлгөөн зохион байгуулах, оролцох

Бакалаврын боловсрол
Олон улсын нийгмийн ажлын боловсролын стандартад нийцэхүйц ерөнхий нийгмийн ажилтан бэлтгэх зорилготой.

Магистрын боловсрол
Мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэх зорилготой

Мэргэжил дээшлүүлэх сургалт
Нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтнуудыг давтан сургах, тасралтгүй боловсрол
Олгох зорилготой.

Хамтын ажиллагаа
• Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
• Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам
• Хүүхдийн Төлөө Үндэсний Газар
• Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газар
• Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
• Их Британий Хүүхдийг Ивээх Сан
• НЛМ Олон Улсын Байгууллага
• Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага
• Нийгмийн Ажлын Багш Сургагчдын Холбоо
• Нийгмийн Ажлын их дээд сургуулиуд
• Сургуулийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг
• Мэргэжлийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг
• Улаан Загалмайн Нийгэмлэг
• Нийгмийн Ажилтны Оюутнуудын холбоо
• Каритас - Чех хөтөлбөр

Гадаад харилцаа
• Олон Улсын Нийгмийн Ажлын Сургуулиудын Холбоо
• АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн Нийгмийн Ажлын Сургууль
• АНУ-ын Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ажлын Сургууль
• АНУ-ын Депаулын Их Сургууль
• Японы Нийгмийн Халамжийн Их Сургууль

Мэдээллийн төв
Нийгмийн ажлын тэнхэм нь хичээлийн 4 танхим, мэдээллийн төвтэй. Мэдээллийн төв нь монгол, орос, англи, япон хэл дээр мэргэжлийн болон холбогдох 1200 гаруй ном, сурах бичиг, сэтгүүл, сургалтын видео кино хичээлүүдтэй.

Оюутан суралцагсад

Оюутан суралцагчид нийгмийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, компанит ажилд идэвх, санаачлагатай оролцон мэргэжлээ сурталчлах, дадлага туршлага эзэмших, багш оюутнуудтай хамтран ажилладаг.

4-р курсын оюутнуудын хичээлийн хүрээнд санаачилсан Төрийн Бус Байгууллагууд


Төрийн бус байгууллагын нэр: “Оюун-тан” төрийн бус байгууллага
Эрхэм зорилго: Оюутан, залуучуудыг нийгмийн хөгжилд идэвхи санаачлагатай оролцдог иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.
Зорилго: Оюутан, залуучуудын дунд сургалт, сурталчилгаа болон олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах, эдгээр үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулах замаар чадваржуулан хөгжүүлэх,
Уриа: “ Оюунлаг, Чадварлаг, Жавхаалаг залуус Монголын өнөөдөр...”
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Тэнхимийн танилцуулга

Эрхэм зорилго:
Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхан төлөө өөрчлөлт хийх өндөр
ур чадвартай мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэх

Манай тэнхэм нь
• Олон улсын Нийгмийн Ажлын Сургуулиудын Холбооны гишүүн
• Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик Хөтөлбөрийн түншлэгч тэнхэм

Нийгмийн ажлын тэнхэм нь Хүүхдийг Ивээх Сан / Англи/- гийн техникийн туслалцаатайгаар 1997 оны 1 сард байгуулагдсан.

Бидний зорилт:
• Нийгмийн ажлын мэргэжлийн бодлого, стандартад нийцсэн нийгмийн ажлын болосвролын агуулга, арга зүйг хөгжүүлэх
• Нийгмийн ажлын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжлийн олон нийттэй хамтран ажиллах
• Нийгмийн ажлын мэргэжлийг олон нийтэд түгээх, сурталчлах, олон улсын нийгмийн ажлын туршлагаас суралцан, мэргэжлийн олон нийтэд сургалт семинар, үндэсний зөвөлгөөн зохион байгуулах, оролцох

Бакалаврын боловсрол
Олон улсын нийгмийн ажлын боловсролын стандартад нийцэхүйц ерөнхий нийгмийн ажилтан бэлтгэх зорилготой.

Магистрын боловсрол
Мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэх зорилготой

Мэргэжил дээшлүүлэх сургалт
Нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтнуудыг давтан сургах, тасралтгүй боловсрол
Олгох зорилготой.

Хамтын ажиллагаа
• Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
• Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам
• Хүүхдийн Төлөө Үндэсний Газар
• Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газар
• Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
• Их Британий Хүүхдийг Ивээх Сан
• НЛМ Олон Улсын Байгууллага
• Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага
• Нийгмийн Ажлын Багш Сургагчдын Холбоо
• Нийгмийн Ажлын их дээд сургуулиуд
• Сургуулийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг
• Мэргэжлийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг
• Улаан Загалмайн Нийгэмлэг
• Нийгмийн Ажилтны Оюутнуудын холбоо
• Каритас - Чех хөтөлбөр

Гадаад харилцаа
• Олон Улсын Нийгмийн Ажлын Сургуулиудын Холбоо
• АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн Нийгмийн Ажлын Сургууль
• АНУ-ын Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ажлын Сургууль
• АНУ-ын Депаулын Их Сургууль
• Японы Нийгмийн Халамжийн Их Сургууль

Мэдээллийн төв
Нийгмийн ажлын тэнхэм нь хичээлийн 4 танхим, мэдээллийн төвтэй. Мэдээллийн төв нь монгол, орос, англи, япон хэл дээр мэргэжлийн болон холбогдох 1200 гаруй ном, сурах бичиг, сэтгүүл, сургалтын видео кино хичээлүүдтэй.

Оюутан суралцагсад

Оюутан суралцагчид нийгмийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, компанит ажилд идэвх, санаачлагатай оролцон мэргэжлээ сурталчлах, дадлага туршлага эзэмших, багш оюутнуудтай хамтран ажилладаг.

Sunday, May 15, 2011

Хөтөлбөрийн зөвлөл

А.Батхишиг

Б.Энхбат

Б.Цэдэнбал

Ч.Дагвадорж
Чойжилсүрэн
Ж.Алтанцэцэг

Ж.Даваа

Н.Болормаа

Н.Мийра

О.Сүхбаатар
Р.Гантөмөр

Ш.Ариунаа

Ц.Нацагдорж

Ц.Түвшинтөгс

Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ?

Манай тэнхим нь оюутнуудынхаа дунд "Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ?" хэмээх тэмцээнийг жил бүр зохиодог уламжлалтай.
Анхны тэмцээн бөгөөд 1998 он
2006 он

2007 он

Манай төгсөгчид...




2011оны төгсөгчид

Манай хаяг



Манай хаяг

МУБИС - ийн хичээлийн Ё байр
Боловсрол Судлалын Сургууль
Нийгмийн Ажлын Тэнхэм

Утас: 327639
Фах: 976- 11- 327639
Эмэйл: swdep@magicnet.mn
Вэбсайт: www.msue.edu.mn

Холбоод, нийгэмлэг

Холбоод, нийгэмлэг
o Нийгмийн Ажлын Багш Сургагчдын Холбоо
o Сургуулийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг
o Мэргэжлийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг
o Улаан Загалмайн Нийгэмлэг
o Монголын сайн дурын нийгэмлэг
Монголын нийгмийн ажилтнуудын оюутан залуучуудын холбоо

Түншлэгч байгууллага

Түншлэгч байгууллагóóä
o Боловсрол Шинжлэх Ухааны Яам
o Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам
o Улсын Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Газар
o Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
o Аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн төв
o Хүүхдийн төлөө үндэсний газар
o Их Британий Хүүхдийг Ивээх Сан
o НҮБ –ын Хүүхдийн Сан
o НҮБ –ын Хүн Амын Сан
o Норвегийн тусламжийн байгууллага
o Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага
o Нийгмийн Хөгжлийн Төв
o ДОХ-той тэмцэх үндэсний сан
o Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
o Өсвөр үеийн хөгжлийн төв
o Монголын Хүүхдийн эрхийн төв

Манай түншлэгч сургууль

Манай түншлэгч сургууль

o Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нийгмийн халамжийн профессорын баг
o Монгол Улсын Их Сургуулийн Социологи-Нийгмийн ажлын тэнхэм
o Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
o Батлан Хамгаалахын Их Сургуулийн Төрийн удирдлагын тэнхэм
o Ховд Их Сургуулийн Нийгмийн ажлын тэнхэм
o Дорнод Дээд Сургуулийн Нийгмийн ажлын тэнхэм
o Архангай Багшийн Сургуулийн Нийгмийн ажлын салбар
o Утга зохиол-Нийгмийн Ажилтны Дээд Сургууль
o Энх - Орчлон Дээд Сургууль
o Тэнгэр Дээд Сургууль
o Улаанбаатар Дээд Сургууль
o Улаанбаатар Эрдэм Оюу Дээд Сургууль
o Хөдөлмөрийн Дээд Сургууль
o Соёлын Дээд Сургууль
o Дархан Дээд Сургууль

Түүхэн товчоо 2007 он

2007

o ХИС – тай хамтран “Хүүхэд хамгаалал” сургалтыг нийгмийн үйлчилгээний байгууллага, нийгмийн ажлын их дээд сургуулиудын багш нарт зохион байгуулав.
o ХИС, НХХЯ, БСШУЯ - тай хамтран “Нийгмийн ажлын боловсролын стандарт” сэдвээр сургалт семинар зохион байгуулав.
o Соросын Сангийн Нийгмийн ажлын багш нарын дэмжих хөтөлбөрт багш Т.Булганзаяа хамрагдан АНУ-ын Вашингтоны их сургуулийн Нийгмийн ажлын сургуульд мэргэжил дээшлүүлэхээр болов.
o Солонгос улсын Дайгү хотноо болсон APPLE байгууллагаас зохион байгуулсан олон улсын бага хуралд багш Н.Оюут-Эрдэнэ, М.Нямдорж нар оролцон “Ахмад настны ядуурлыг бууруулах нийгмийн бодлого” сэдвээр илтгэл тавив.
o Багш Катрин Конройтой хамтран нийгмийн ажлын тэнхэмийн дадлагын удирдагч багш нарт 3 удаагийн сургалт хийв.

Түүхэн товчоо 2006 он

2006

o Соросын Сангийн Нийгмийн ажлын багш нарын дэмжих хөтөлбөрт багш Ч.Байгалмаа, О.Нямгэрэл нар хамрагдан АНУ - ын Вашингтоны их сургуулийн Нийгмийн ажлын сургуульд мэргэжил дээшлүүлж байна.
o 2006 оны наймдугаар сард Герман улсын Мюнхен хотноо болсон Олон улсын Нийгмийн Ажилтны Холбооны их хуралд багш М.Нямдорж “ Монголын нийгмийн ажлын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавив.
o 2006 оны есдүгээр сард Солонгос улсын Пусан хотноо болсон Сургуулийн Нийгмийн Ажилтны 3-р бага хуралд багш Х.Өлзийтунгалаг, М.Нямдорж нар оролцон илтгэл тавив.
o ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцээнд нийгмийн ажлын оюутнуудын ЛИМИТ багийнхан тэргүүн байр эзлэв.
o Японы Нийгмийн ажлын коллеж дээр багш М.Нямдорж, Б.Нямсүрэн нар “Нийгмийн ажлын дадлагын боловсролын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив.
o 2004 онд Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Колумбын их сургуулийн доктор Катрин Конрой ирж ажиллаж байна.
o

Түүхэн товчоо 2005 он

2005
o 2005 оноос тэнхэмийн туслах ажилтнаар Д.Хүрэлтуяа ажиллаж эхлэв.
o 2005 оноос Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ахмад сайн дурын ажилтан Ода Ацуми ирж хоёр жилийн хугацаатай ажиллав.
o Ази Номхон Далайн Орнуудын Нийгмийн Ажлын Сургуулидын Холбооны 18 дугаар хуралд багш Н.Оюут-Эрдэнэ, Ч.Байгалмаа нар оролцон “Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ” сэдвээр илтгэл тавив.
o Японы Нийгмийн ажлын коллеж дээр зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн Орнуудын нийгмийн ажлын олон улсын хуралд багш Х.Өлзийтунгалаг, О.Нямгэрэл нар оролцон “Монголын ахмад настанд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ” сэдвээр илтгэл тавив.
o НХСХХ, БСШУЯ-тай хамтран “Нийгмийн ажлын дээд боловсролын стандарт” - ыг боловсруулах асуудлаар семинар зохион байгуулав.
o Японы Нийгмийн Халамжийн Сургууль, Осакагийн Их Сургууль, Монголын Хүүхдийн Эрхийн Төв, ХИС-тай хамтран “ Монголын хараа хяналтгүй хүүхдүүд, тэдний гэр бүлийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг хийн, үндэсний түвшинд хэлэлцүүлэв.
o Соросын Сангийн Нийгмийн ажлын багш нарын дэмжих хөтөлбөрт багш Х.Өлзийтунгалаг хамрагдан АНУ-ын Вашингтоны их сургуулийн Нийгмийн ажлын сургуульд мэргэжил дээшлүүлж байна.

Түүхэн товчоо 2004 он

2004

o 2004 оны хоёрдугаар сард Нийгмийн Хамгааллын Салбарын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр багш Т.Цэндсүрэн Австралийн Мелбурн их сургуульд Олон нийтийн хөгжил чиглэлээр мэргэжил дээшлүүлэв.
o 2004 онд НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Авсралийн нийгмийн ажилтан Каяа Таливарху дөрвөн сарын хугацаатай ажиллаж, тэнхэмийн багш нарт нийгмийн ажлын зөвөлгөө өгөх арга зүй сургалтыг зохион байгуулав.
o 2004 оны 11 дүгээр сард Азийн Хөгжлийн Банкны Боловсролын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Сургуулийн нийгмийн ажил ба Боловсролын Шинэчлэлийн Менежмент” улсын үндэсний зөвөлгөөнийг Сургуулийн Нийгмийн Ажилтны Оюуны Гэгээ Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.
o 2004 оны 10 дугаар сард Австрали улсын Аделайд хотноо болсон Нийгмийн Ажлын Олон улсын их хуралд багш Х.Өлзийтунгалаг, Н.Оюут - Эрдэнэ нар оролцон “ Монголын нийгмийн ажлын боловсролын тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавив.
o 2004 онд НХХЯ-тай хамтран “Улаанбаатар хотын халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг багш Х.Өлзийтунгалаг, О.Нямгэрэл нар гүйцэтгэв.
o 2004 онд Будапештийн Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн Академик Хөтөлбөрийн хүрээнд доктор Максим Рябков ирж ажиллав.

Түүхэн товчоо 2003 он

2003
o 2003 онд тэнхэмийн хичээлийн туслах ажилтнаар Ц.Эрдэнцэцэг ажиллаж эхлэв.
o 2003 он 10 дугаар сард тэнхэмийн багш нар Нийгмийн ажлын их дээд сургуулиудын холбоо байгуулах ажлыг санаачлан зохион байгуулав.
o 2003 оны 11 дүгээр сард Норвегийн тусламжийн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Норвегийн нийгмийн ажлын сургуулийн профессор Аскеланд Гуридыг урьж нийгмийн ажлын талаар лекц уншуулав.
o 2003 оны 12 дугаар сард НХХЯ, Азийн Хөгжлийн Банкны Нийгмийн Хамгааллын Салбарын Хөгжлийн Хөтөлбөр, Улсын Нийгмийн Халамжийн Газартай хамтран бүх дүүрэг, аймгийн нийгмийн халамжийн газрын дарга нарт нийгмийн ажлын шаталсан сургалтыг зохион байгуулав.
o 2003 оны гуравдугаар сард Будапештийн Соросын Сангийн Сургалтын хөтөлбөр боловсруулах хөтөлбөрийн хүрээнд багш Т.Булганзаяа, Ц.Эрдэнэцэцэг нар мэргэжил дээшлүүлэв.

Түүхэн товчоо 2002 он

2002

o 2002 оны зургадугаар сард Нийгмийн Хөгжлийн Төвтэй хамтран “Нийгмийн ажлын залуу багш нарын олон улсын зуны сургалт” - ыг зохион байгуулав.
o 2002 оны тавдугаар сард ХИС - гийн дэмжлэгтэйгээр Ази Номхон Далайн Орнуудын Нийгмийн Ажлын Холбооны ерөнхийлөгч Ромео Квитаг урьж Нийгмийн ажлын хөтөлбөрт үнэлгээ хийлгэв.
o 2002 оны долдугаар сард ГонКонгийн Нийгмийн удирдлага нийгмийн ажлын сургуульд М.Нямдорж, Т.Цэндсүрэн, Б.Нямсүрэн, О.Нямгэрэл, А.Батхишиг нар мэргэжил дээшлүүлэв.
o 2002 оны есдүгээр сард ХИС - гийн техникийн туслалцаатайгаар Нийгмийн ажлын тэнхэмд хэрэгжсэн Нийгмийн ажлын төслийн үр дүнг хэлэлцэж, хаалтын ажлыг Монгол Улсын Багшийн Их Сургууль дээр зохион байгуулав.
o 2002 оны 11 дүгээр сард Японы нийгмийн ажлын коллежид багш Т.Булганзаяа, мэргэжил дээшлүүлэв.

Түүхэн товчоо 2001 он

2001

o 2001 оны Нийгмийн ажлын бакалаврын 25 нийгмийн ажилтантай анхны төгсөлт хийв.
o 2001 онд Нийгмийн ажлын магистрын сургалтын төлөвлөгөөг боловсруулав.
o 2001 оны тавдугаар сард Нийгмийн ажлын цөм хичээлийн хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулав. Энэхүү ажилд БСШУЯ-ны мэргэжилтэн П.Батренчин, Ховдын МУИС багш О.Сэрээтэр, Дорнодын Багшийн коллежийн багш Л.Амаржаргал болон НАТ- ийн багш, оюутнууд оролцов.
o 2001 оны зургадугаар сард Нийгмийн ажлын тэнхэмд Пенсильваны их сургуульд нийгмийн ажлын магистраар суралцаж буй оюутан Ч.Тунгалаг Нийгмийн ажлын практик, Нийгмийн ажлын дадлага ажлын хатөлбөрийг ХИС – гийн дэмжлэгтэйгээр боловсруулав.
o 2001 оны наймдугаар сард Ховд аймаг дахь МУИС – ийн салбар сургууль, Дорнодын Багшийн Коллеж дээр Нийгмийн ажилтны анги нээхээр болж тус тэнхэмээс багш Х.Өлзийтунгалаг, Ч.Байгалмаа нар очиж ажиллав.
o 2001 оны есдүгээр сард нийгмийн ажилтны анхны төгсөгч Я.Жанар, С.Тунгалагтамир нар Ховд аймаг дахь МУИС-д, Б.Оюу - Эрдэнэ, Р.Отгонтуул нар нийгмийн ажлын багшаар томилогдон ажиллав.
o 2001 оны есдүгээр сард бүх ерөнхий боловсролын сургуулиудад сургуулийн нийгмийн ажилтан ажиллаж эхлэв.
o 2001 оны есдүгээр сард Английн Сайн Дурын Байгууллагын дэмжлэгтэйгээр Голландын нийгмийн ажилтан Викторина Франк ажиллаж эхлэв.
o 2001 оны есдүгээр сараас Нийгмийн ажлын тэнхэмийн анхны төгсөгч Б.Нямсүрэн, Т.Булганзаяа, О.Нямгэрэл нар багшààð ажиллаж эхлэв.

Түүхэн товчоо 2000 он

2000

o 2000 оны нэгдүгээр сард НАТ-ийн багш Х.Өлзийтунгалаг, Н.Нямдорж, Н.Оюут-Эрдэнэ, Т.Тунгалаг, М.Нямдорж, Т. Цэндсүрэн, академич Д.Төмөртогоо нар Их Британий Шотланд улсын Дандигийн их сургууль, Японы Нийгмийн ажлын сургуульд мэргэжил дээшлүүлэв.
o 2000 оны хоёрдугаар сард НАТ –ийн сургалт үйл ажиллагааны танилцуулгыг Монгол телевизийн Үдшийн хэмнэл студийн “Нэвтрэх шугам” нэвтрүүлгээр сурвалжлан олон нийтэд хүргүүлэв.
o 2000 оны гуравдугаар сард Энэтхэгийн ТА ТА их сургуулийн багш Тежасвини Адхикари урьж “Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил” сургалт семинарыг зохион байгуулав.
o 2000 оны гуравдугаар сард Монгол телевизийн Үдшийн хэмнэлийн Нэвтрэх шугам нэвтрүүлэгт сургуулийн нийгмийн ажилтны талаар ярилцлага хийлээ. Уг ярилцлагад А.Батхишиг, Д.Наранцэцг, Д.Сарантуул, Х.Өлзийтунгалаг нар оролцов.
o 2000 оны гуравдугаар сард Германы GTZ байгууллага, Нийслэлийн Хүүхэд Залуучууд Эмэгтэйчүүдийн Газрын хамтарсан хүүхдийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав.
o 2000 оны дөрөвдүгээр сард Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас зохион байгуулсан “Эврика” онол практикийн бага хуралд оюутан Б.Нямсүрэн, О.Нямгэрэл нар дэд тэргүүн болон тусгай шагналт байр эзлэв.
o 2000 оны дөрөвдүгээр сард БСШУЯ, ЭМНХЯ-ын хамтарсан 73/90 тоот тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлан соёрхов.
o 2000 оны зургадугаар сард АНУ - ын Пенсельваны их сургуулийн профессор Кэнвин Смит “ Бүлэг байгууллага, олон нийттэй ажиллах нийгмийн ажил ” сургалтыг багш, хөтөлбөрийн зөвлөл, оюутнуудад зохион байгуулав.
o 2000 оны наймдугаар сард Энэтхэгийн ТА ТА их сургуульд багш Х.Өлзийтунгалаг, Ч.Байгалмаа нар “Олон нийтийн хөгжил” сургалтанд хамрагдан мэргэжил дээшлүүлэв.
o 2000 онд багш Н.Оюут-Эрдэнэ Соросын сангийн нийгмийн ажлын магистрын хөтөлбөрт хамрагдав.
o 2000 онд Нийгмийн ажлын ёс зүйн өдөрлөгийг зохион байгуулав.

Түүхэн товчоо 1999 он

1999

o 1999 оноос НАССАТ нь Нийгмийн Ажлын Тэнхэм (НАТ) болов.
o 1999 оноос эрхлэгчээр Х.Өлзийтунгалаг, багшаар М.Нямдорж, Т.Цэндсүрэн нар ажиллаж эхлэв.
o 1999 оны нэгдүгээр сард Энэтхэгийн ТА ТА их сургууль, Бомбей хотын Нийгмийн ажлын коллеж, Дели хотын их сургуулийн Нийгийн ажлын тэнхэм, Жалаяа их сургуулийн Нийгмийн ажлын тэнхэм дээр НАССАТ-ийн багш нар, хөтөлбөрийн зөвлөлийнхний төлөөлөл нийгмийн ажлын сургалтын туршлага судлах айлчлал хийлээ.
o 1999 оны хоёрдугаар сард АХИС, Дорнод аймгийн Боловсрол Соёлын Төвтэй хамтран сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэх “Дорнод - Еаst” төслийн эхний сургалтыг эхлэв.
o 1999 оны гуравдугаар сард Нийгмийн ажлын ангийн оюутнууд АХИС, Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн арга хэмжээнд оролцон, хүнд нөхцөл дэх хүүхдүүдэд хичээл заав.
o 1999 оны дөрөвдүгээр сард нийгмийн ажлын анхны сурах бичиг болох О.Мягмар, Х.Өлзийтунгалаг, Б.Цэрэнлхам зохиогчтой “ Сургуулийн нийгмийн ажилтны гарын авлага ” ном хэвлэгдэн гарав.
o 1999 оны тавдугаар сард багш, оюутнууд Олон улсын Улаан загалмайн өдрийг тохиолдуулан УБИС-ийг хамарч үйл ажиллагаа зохион байгуулав.
o 1999 оны тавдугаар сард ХИС, НАССАТ, Хөтөлбөрийн зөвлөлийнхэн хамтран “ Нийгмийн бодлого ба нийгмийн ажил” сургалтыг аймаг, хотын бүх нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт зохион байгуулав.
o 1999 оны наймдугаар сард шинээр М.Нямдорж, Т.Цэндсүрэн нарыг авч ажиллуулав.
o 1999 оны наймдугаар сард Японы Жүншиний их сургуулийн доктор Ясуко Ичибангасе “Ахмад настантай ажиллах нийгмийн ажил” сэдвээр нээлттэй лекц уншив.
o 1999 оны 12 дугаар сард “Нийгмийн ажлын өдөрлөг” ийг зохион байгуулав. Уг өдөрлөгөөр НАССАТ-ийн үйл ажиллагааг сурталчлах, нийгмийн ажлыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх талаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Өдөрлөгийн хүндэт зочноор Английн элчин сайд Кей Күүмс, ХИС - гийн суурин төлөөлөгч Марк Лапорте нар уригдан оролцов.

Түүхэн товчоо 1998

1998

o 1998 онд НАССАТ - д Н. Оюут - Эрдэнэ, Т.Тунгалаг нар ажиллаж эхлэв.

o 1998 оны гуравдугаар сард “Дэлхийн Нийгмийн байдал ба шинэ зууны хандлага” семинарыг зохион байгуулж, АНУ –ын Пенсельваний Их Сургуулийн доктор, профессор Ричард Эстэсийг урьж хичээл заалгав.

o 1998 оны дөрөвдүгээр сард Нийгмийн ажлын анхны эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болж, багш оюутны 12 илтгэл хэлэлцэн, туршлагаа солилцов.

o 1998 оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн ТАТА их сургуулийн доктор Н.А. Гокарнийг урьж “Олон нийттэй ажиллах нийгмийн ажил” семинар, сургалтыг зохион байгуулав.

o 1998 оны есдүгээр сард “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хамгийн том номд гарын үсэг зурах ажлыг Улсын Багшийн Их Сургуулийн хэмжээнд зохион байгуулав. Энэхүү номд гарын үсэг зурснаар хүний эрхийн төлөө үйл ажиллагаанд нэгдэв.

o 1998 оны 10 дугаар сард Нийгмийн ажлын сургалтын аккредитачлалын асуудлаар АНУ –ын профессор Ричард Эстэс, НАССАТ- ын зөвлөх багш Жанет Врайт нар хичээл заав.

o Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийгмийн ажлын багш, оюутнууд бүтээлч ажил өрнүүлж ХИС –гийн Хот айл төслийн Улаан Сарнай төвийн хүүхдүүдэд 100 гаруй нлм бэлэглэв.

o 1998 оны 12 дугаар сард ХИС - -гийн Сургуулийн нийгмийн ажил төслийн хүрээнд “Сургуулийн нийгмийн ажлын хэрэгцээг судлах нь ” судалгааны ажилд хөтөлбөрийн зөвлөлийн гишүүн О.Мягмар, багш Х.Өлзийтунгалаг, Н.Нямдорж нар оролцов.

Түүхэн товчоо 1997

1997


o 1994 оноос эхлэн Английн Хүүхдийг Ивээх Сан Монголын Хүүхдийн Төлөө Төв хамтран хүүхдийн байгууллагын ажилтнуудын дунд шилжилтийн үеийн хүнд нөхцлийн хүүхэдтэй ажиллах талаар “ Хөгжлийн төвд хүүхэд” сургалтыг орон нутагт зохион байгуулах явцад Монгол оронд нийгмийн ажлыг хөгжүүлэх шинэхэн эрэлт, хэрэгцээ байгааг тодорхойлсон юм.

o 1996 онд Нийгмийн Хөгжлийн Төвийн Б.Энхбат, Р.Гантөмөр нар ахлан “Нөхцөл байдалд дүн шинжилгээ” хийв.

o 1997 оны нэгдүгээр сард. Улсын Багшийн Их Сургуулийн Сурган, сэтгэл судлалын (ССС) тэнхэмийн дэргэд Нийгмийн Ажилтны Сургалт Судалгаа Арга зүйн Төв (НАССАТ) байгуулагдав. Тус төвийн эрхлэгчээр доктор Ц.Нацагдолгор, ажилтнаар А.Амарсанаа, Х.Өлзийтунгалаг, Н.Нямдорж нарыг томилон ажиллуулав.

o 1997 оны нэгдүгээр сард “ Нийгмийн ажлын онол аргазүй ” олон улсын семинар болж, Монгол орон дахь нийгмийн ажлын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлов.

o 1997 оны нэгдүгээр сард НАССАТ-ийн дэргэд Хөтөлбөрийн зөвлөл байгуулагдав.

o 1997 оны тавдугаар сард ОХУ- ын Москва хотын Нийгмийн ажлын институт дээр Монголын Нийгмийн ажлын анхны 15 багш, профессорууд мэргэжил дээшлүүлэв.

o 1997 оны есдүгээр сард Нийгмийн ажилтан - Сэтгэлзүйч мэргэжлээр бакалавр зэргийн сургалтын төлөвлөгөөг батлуулж, 30 оюутантай анхны элсэлт хийв.

o 1997 оны аравдугаар сард нэг жилийн хугацаатай Их Британиий Нэгдсэн Вант Улсын нийгмийн ажлын зөвлөх Жанет Врайтыг урьж ажиллуулав.

o 1997 оны аравдугаар сард Монгол телевизийн “ТАТА ТУНГА” нэвтрүүлэгт НАССАТ, ССС- ын тэнхэмийн багш нар идвэхтэй оролцов.

o 1997 оны аравдугаар сард Нийгмийн салбарын байгууллагуудын ажилтныг мэргэшүүлэх сургалтыг 2 сарын хугацаатай зохион байгуулав.

o 1997 оны 11 дүгээр сард Ази Номхон Далайн Орнуудын Нийгмийн Ажлын Олон Улсын семинарт Ц.Нацагдолгор, А.Батхишиг, Жанет Врайт нар оролцон, “ Монголын нийгмийн ажлын өнөөгийн байдал ” сэдвээр илтгэл тавилаа.

o 1997 оны 12 дугаар сард Нийгмийн ажилтны ангийн оюутан залуучууд “ДОХ – ын эсрэг хамтдаа” өдөрлөгт амжилттай оролцон Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал хүртэв.

Манай хамт олон






Манай хамт олон

Т.Цэндсүрэн
Тэнхэмийн эрхлэгч, ахлах багш, магистр
1999 - 2007 багш, 2007 - т/эрхлэгч

Х.Өлзийтунгалаг
Ахлах багш, магистр
1997 - 1999 багш
1999 - 2007 тэнхэмийн эрхлэгч
2007 - багш

Н.Оюут - Эрдэнэ
Ахлах багш, магистр
1998 оноос багш

М.Нямдорж
Ахлах багш, магистр
1999 оноос багш

Ч.Байгалмаа
Магистр багш
2000 оноос багш

Т.Булганзаяа
Магистр багш
2001 оноос багш

О.Нямгэрэл
Магистр багш
2001 оноос багш

Ё. Оюун - Эрдэнэ
Хичээлийн туслах ажилтан
2007 оноос туслах ажилтан

С.Энхтуяа
Магистр багш
2005 оноос багш

А.Батхишиг
Магистр багш
2007 оноос багш

Зөвлөх багш нар

Жанет Врайт ( Англи)
1997 - 1998, ХИС /Англи/

Викторина Франк (Голланд)
2001- 2002, Английн Сайн Дурын Байгууллага

Каяа Таливихару ( Австрали)
2003 -2004, НҮБ-ын Хүн Амын Сан

Максим Рябков (ОХУ)
2005 - 2006, Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөр

Ода Ацуми (Япон)
2005 - 2007, ЖАЙКА олон улсын байгууллага

Катрин Конрой ( АНУ )
2006 - 2008, Соросын Сангийн Дээд Боловсролыг Дэмжих Хөтөлбөр